Баруун эрэгт еврейчүүдийн шинэ суурин барих төлөвлөгөөг батлав


Баруун эрэгт еврейчүүдийн шинэ суурин барих төлөвлөгөөг батлав

 

Иордан голын Баруун эрэгт 2200 орчим айлын орон сууц барих төлөвлөгөөг Израилийн Батлан хамгаалах яам баталжээ. Энэ тухай France-Presse агентлаг еврейчүүдийн суурин барих ажлыг эсэргүүцдэг "Peace Now” төрийн бус байгууллагын мэдэгдлээс иш татан уламжилсан байна.
Тус агентлагийн мэдээлснээр, 1152 айлын орон сууц барих төлөвлөгөөг эцэслэн баталсан бол нэмээд 1032 айлын орон сууц барих асуудал эхний шатандаа явж байгаа аж.
Иордан голын Баруун эрэгт еврейчүүдийн суурин барих төлөвлөгөө нь Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах замд учирч буй гол саад тотгорын нэгд тооцогддог. Эзлэн авсан Арабын нутаг дэвсгэрт суурин барих ажлаа нэн даруй зогсоохыг Израиль улсаас шаардсан 2334 дүгээр тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 23-нд баталсан байна. Гэвч Израилийн тал уг баримт бичигт тусгасан зүйл заалтыг биелүүлэхгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.