УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, тэдний хамсаатан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн шүүхэд өнөөдөр боллоо.
Тодруулбал, яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлж, энэ сарын 25-нд 09.00 цагт хийхээр товложээ.
Экс гишүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан. Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх хэргээр буруутгасан юм.
150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл