Хаврын улс төр өрнөж байна. Ялангуяа өнгөрч буй долоо хоног адал явдал ихтэй байлаа. УИХ-ын ээлжит бус чуулган ганцхан өдөрт бүх асуудлаа "машиндаад” завсарлав. Парламентын түүхэнд ээлжит бус чуулганыг ганцхан өдөр хийж байсан тохиолдол үгүй.
Харин З.Энхболд дарга л 24 асуудлыг 10 цагийн хугацаанд багтаан хэлэлцэх "ур чадвар” гаргажээ. Уг нь ээлжит бус чуулганыг энэ сарын 15-26-нд хийхээр товлосон. Уужуухан хугацаа тавьсан атлаа ингэж адгасан нь хардлагыг улам баталгаажуулсан билээ.
Ээлжит бус чуулган хийхийн зорилго нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудал л байж. УИХ-ын дарга З.Энхболд өөрөө хууль зөрчсөн шалтгаанаар Цэцээр шүүгдэх мөч ойрхон ирсэн учраас даргыг нь зайлуулахыг хүссэн гэсэн хардлага нэлээд дээрээс хэвлэлээр гарсан юм.
МАН, МАХН-ын олонхгүйгээр 39 гишүүн бүрдүүлээд "өрөөсгөл” хуралдаан хийж, яаравчлан хаасан нь энэ. Чуулганы нээлтэд МАХН-ын хоёр, Цэцийн даргыг огцруулахаас бусад асуудлыг хэлэлцэхэд МАН-ын есөн гишүүн оролцсон юм билээ.
ГОЛ ЗААЛТАА "МАРТСАН” ХУУЛЬ
З.Энхболд дарга ээлжит бус чуулган зарлачихаад хуралдуулж чадахгүй хөгөө чирч байх зуурт бас л "хөөрхөн” үйл явдлууд болсон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа эрхэм түшээд уг хуулийг санал хураалт болохоос өмнөх зургаан сард өөрчилж болохгүй гэдэг заалтыг аваад хаячихсанаа гэнэт мэдэв. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг энэ хуулийн төсөл дээр гурван жил гаруй ажилласан юм шүү дээ.
УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл багтсан, бас МАН-аар даргалуулсан парламентад суудалгүй намуудын, "Шударга ёс” эвслийнхний санаачилсан төслийг ч нийлүүлж байж баталсан. Гэвч хэн нь ч тэр заалт үгүй байгааг "анзаараагүй” гэнэ.
Хуулийг нөхцөл байдалдаа тааруулаад яаж ч тайлбарлаж чаддаг мундаг түшээдтэй учраас тэд шаардлагатай бол өөрсдийн хүссэнээр Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж тооцсон ч юм бил үү. Бид хардах эрхтэй.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Сэтгэгдэл