БИЧИЛ ДОЛГИОНЫ ЗУУХНЫ ЭЕРЭГ БА СӨРӨГ ТАЛУУД


БИЧИЛ ДОЛГИОНЫ ЗУУХНЫ ЭЕРЭГ БА СӨРӨГ ТАЛУУД

 

Бичил долгионы зуух ямар ч гэм хоргүй гэж хүмүүс хардаг. Тэгвэл түүнийг гэм хорынх нь түвшнээр Европ даяар явж буй хэдэн сая автомашинтай зүйрлэх нь бий.

Бичил долгионы зуух нь дэлхийн дулааралд үнэтэй хувь нэмэр оруулагч гэнэ. Учир нь энэ техник нэг жилийн хугацаанд 6.8 сая машинтай тэнцэхүйц хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг юм байна. Үүнээс гадна эрчим хүчний зарцуулалт их учраас цахилгаан их хэрэглэдэг.

Европын холбоонд печний ажиллагаанд дунджаар томоохон гурван хийн цахилгаан станцыг нэг жилийн хугацаанд боловсруулах хэмжээний цахилгаан хэрэглэдэг гэнэ шүү. Ямар их тоо вэ…

Бас бусад төрлийн хог хаягдал дундаа тэргүүлэгч нь бичил долгионы зуух гэж байна. Хүмүүс хуучин нь эвдрээгүй байхад шинэ техник худалдан авах хандлага их байдаг. Тэдний хувьд ажиллагаа нь бус, статусын үзүүлэлт нь чухал аж. Тиймээс бичил долгионы зуухнаас өдгөө хэн ч татгалзаж чадахааргүй болсон тул аль болох байгаль орчинд хоргүй байдлаар хэрэглэх талаар хүмүүст зааж сургах шаардлагатай гэдгийг сануулах болжээ.

vyvoz-mikrovolnovki-1024x576 Бичил долгионы зуухны эерэг ба сөрөг талууд

Байгальд болон гадаад орчинд ийм сөрөг нөлөөтэй юм байж. Тэгвэл хүний биед хэрхэн нөлөөтэйг нь судалсан судалгааны дүнг өнгөрөгч баасан гарагт (2019.01.11) гаргасан байна. Сөүл хотын эрүүл мэнд, байгаль орчны судалгааны хүрээлэн өнгөрсөн жилийн наймдугаар сард бүтэн нэг сарын турш 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд бичил богино долгионы зуух буюу “печь” хүний биед хэрхэн нөлөөлж, ариутгаж байгааг судалжээ.

Нийт 20-н төрлийн душирак /бэлэн хоол/-ыг печид халааж туршихад 13 нь 95-99,9%, 2 нь 90-95%, 2 нь 85-90%, 2 нь 80-85%, 1 нь 77%-иар ариутгагдсан судалгаа гарчээ. Энэ нь печь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталж, туршилтанд орсон бүтээгдэхүүнүүдээс ямар нэг нян бактери илрээгүй байна.

ecf4e0e8c9bf824aa0b5ac3a3668a26e Бичил долгионы зуухны эерэг ба сөрөг талууд

Эрүүл мэнд, байгаль орчны судалгааны хүрээлэнгээс “Иргэд сонгосон бүтээгдэхүүнээ зааврын дагуу печид халааж идэх нь бүтээгдэхүүнийхээ амт чанарыг хадгалж үлдэх, ариун цэврийн шаардлага хангах давуу тал болно” гэж зөвлөжээ.

Цаашдаа хүрээлэнгийн зүгээс иргэдийн хүнсний хэрэглээ аюулгүй байдлын чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг газар дээр нь судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Тэгэхээр богино долгионы зуух нь гадаад орчиндоо сөрөг, харин доторх бүтээгдэхүүнээ ариутгах эерэг нөлөөтэй гэдгийг эндээс дүгнэж болохоор байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.