БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 03 сарын 14-ний өдөр нийт 329 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтэж, таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.
Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тул эцэг эхчүүд Та бүхэн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэн хэвшиж, аюулгүй байдлыг нь хангах, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та сургууль цэцэрлэг, автобусны буудал орчим тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан явган зорчигчоо хүндэтгэн анхаарал болгоомжтой оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.