“Boeing 737 Max 8” онгоцоор нислэг хийхийг хориглоод байгаа орнууд


ВАШИНГТОН. /National Public Radio/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн “Boeing 737 Max 8” загварын онгоцоор нислэг хийхийг түр хугацаагаар хориглож буй орнуудын тоо нэмэгдсээр байна.

Өнгөрсөн ням гарагт Этиопт нисэх онгоцны ослын улмаас 157 хүн амиа алдсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм. Уг ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

“Boeing” компанийн онгоцыг нислэгт гаргахгүй байх шийдвэрийг хамгийн сүүлд Европын холбооны Агаарын тээврийн аюулгүй байдлын агентлаг гаргасан юм.

Даваа гарагт БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар анх “Boeing 737 Max 8” нисэх онгоцнуудын нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ.

Харин АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар уг загварын нисэх онгоцнуудоор нислэг хийхийг хориглох шийдвэр гаргаагүй байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

“Boeing 737 Max 8” онгоцоор нислэг хийхийг түр хугацаагаар хориглосон орнууд:

  • Австрали
  • Австри
  • Аргентин (Aerolíneas Argentinas)
  • Бельги
  • БНСУ (Eastar Jet)
  • БНХАУ
  • Бразил (GOL Linhas Aéreas)
  • Герман
  • ЕХ-ны Агаарын тээврийн аюулгүй байдлын агентлагийн гишүүн орнууд
  • Кайманы арлууд (Cayman Airways)
  • Индонез
  • Ирланд
  • Исланд (Icelandair)
  • Итали
  • Их Британи (TUI Airways)
  • Малайз
  • Марокко (Royal Air Maroc)
  • Мексик (Aeromexico)
  • Монгол (MIAT Mongolian Airlines)
  • Нидерланд
  • Норвеги (Norwegian)
  • Оман
  • Өмнөд Африк (Comair)
  • Польш
  • Сингапур
  • Турк
  • Франц
  • Энэтхэг
  • Этиоп

Эх сувалж: montsame.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.