Аймгийн хэмжээгээр төл бойжилт 16.6 хувьтай байна


Аймгийн хэмжээгээр төл бойжилт 16.6 хувьтай байна

 

Өвөрхангай аймагт энэ жил 16307 малчин өрхийн 10385 хот айлд 5.4 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, ургамлын гарц тааруу байгаагаас шалтгаалж, 400 орчим малчин өрх бусад аймгийн нутагт оторлож явна.

Аймаг дундын отрын бүс нутаг болох Хөх дэлийн бүс нутагт Баян-Өндөр сумын 11 өрх, Бүрд сумын 7 өрх, нийт 18 өрхийн 13 мянган толгой мал, Чилэнгийн бүсэд 4 сумын 34 өрхийн 29 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна.

Төв аймгийн Эрдэнэсант, Өндөршил, Архангай аймгийн Хашаат, Цэнхэр суманд 198 өрхийн 174 мянган толгой мал гадны аймагт отроор өвөлжиж, хаваржиж байгаа аж.

Оны эхний нийт малын 0.1 хувь буюу 8.8 мянган мал зүй бусаар хорогдсоноос тэмээ 6, адуу 190, үхэр 295, хонь 3688, ямаа 4669 байна. Аймгийн хэмжээгээр 2.3 сая хээлтэгч мал тоологдож, одоогийн байдлаар 16.6 хувь буюу 394.6 мянган мал төллөжээ. Гарсан төлийн 98.9 хувь нь буюу 390.8 мянган төл бойжиж байна. Хээлтэгч малын 0.3 хувь буюу 7.4 мянган мал хээл хаяжээ.

Аймгийн хэмжээнд малчдын түвшинд бэлтгэсэн өвс, гар тэжээл өнөөдрийн байдлаар 60 гаруй хувийн үлдэгдэлтэй, мөн сумдын аюулгүйн нөөцөд 38.8 хувь буюу 342.1 тн өвс, 111.4 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцийн үлдэгдэл  96 хувь буюу 240 тн өвс, 87 хувь буюу 87.5 тн тэжээлийн нөөцтэй байгаа юм.

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.