Ханш нээсэн эл өдөр Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол боллоо.
Энэтхэг улсын Дармасала хотоос залж ирсэн энэхүү рэнсрэлийг Ховд аймагт сүндэрлэх 18 метр өндөр Майдар бурхны шүншигт зориулан Жадо Рэнбүүчи өргөн барьжээ.
Өнөөдөр залж буй энэхүү Рэнсрэл нь бурхны шашин ихэд дэлгэрч байсан Бирм улсад мянга гаруй жилийн тэртээх эртний нандин суварга дотор оршиж байсан түүхтэй.
Сайхан сэтгэлийн үр гэсэн утгатай энэхүү бурхны шашны шашны ихэс мэргэд, бүтээлчийн өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн лагшин шүтээнийг Ховд аймгийн Ганданпунцагчойлин хийдэд шүншиглэн залах хүртэл Гандантэгчинлэн хийдэд залж байгаа нь энэ юм.
Сүсэгтэн олон ирэх наймдугаар сар хүртэл лагшин шүтээнд мөргөж залбирах боломжтой. Тиймээс олон нийт, нийслэлийн иргэд Бурхан багшийн нандин шүншигт рэнсрэлд мөргөж, адис жанлав авах бүрэн боломжтой юм байна шүү.
Сэтгэгдэл