Оросын С-400 системийг Иранд нийлүүлэхээс татгалзжээ


Орос улс Иранд зенитын пуужингийн С-400 системийг нийлүүлэхээс татгалзсан тухай эх сурвалжуудын мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг иш татан мэдээлжээ.    С-400 системийг Иранд нийлүүлэх нь Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм гэж Оросын эрх баригчид үзэж байгаа аж. Өмнө нь АНУ-ын эрх баригчид “Авраам Линкольн” нисэх онгоц тээгч болон бөмбөгдөгч онгоцнуудыг дохио болгон Ираны эрэг рүү илгээсэн байна. Дараа нь Ираны эрэг рүү цэргийн 7 хөлөг онгоц илгээжээ.

Э.Аянзаяа 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.