Өмнөговь аймгийн "Зөгийн үүр " дэд хөтөлбөрт салбар бүрийн төлөөлөл 700 гаруй иргэн хамрагджээ


"Зөгийн үүр" аймгийн дэд хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь төрийн алба хаагч болон иргэдийг гадаадын аль нэг улсад урт болоод богино хугацааны сургалт, туршлага судлах арга хэмжээнд хамруулаад эргээд орон нутагт нь ажиллуулдаг зорилго бүхий хөтөлбөр билээ. Өөрөөр хэлбэл гадаадын хөгжингүй орны хөгжил дэвшил, тэргүүн туршлагыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх арга юм. "Зөгийн үүр" дэд хөтөлбөр хэрэгжсэнээр малчид, газар тариалан эрхлэгч,төрийн алба хаагч, багш, эмч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч зэрэг салбар бүрийн төлөөлөл 709 хүн тус хөтөлбөрт хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлжээ. 
Тэд БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, ФИЛИППИН, БНЭУ, ГҮРЖ УЛС, ТАЙВАНЬ, ИТАЛИ, БНСВУ, ХБНГУ, СИНГАПУР, БЕЛАРУСЬ, ТАЙЛАНД зэрэг улсын сайн туршлагыг судалж ирээд аймаг орон нутагтаа ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.