Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56 хувь нь 15-34 насныхан


Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56 хувь нь 15-34 насныхан

 

2019 оны есдүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.6 хувиар буурч, 30.4 мянга болсон байна.
Оны эхний есөн сард ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Хэдий тийм боловч 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.


Бүртгэлтэй ажилгүй иргэдийн хагасаас илүүг 15-34 насны залуус бүрдүүлж байгаа аж. Шинээр бүртгүүлэгчдийн дийлэнх нь ажлаас халагдсан шалтгаанаар бүртгүүлжээ. Одоогоор нийгмийн даатгалд даатгуулагчид нэг сая 63 мянгаар тоологдож байгаа бөгөөд энэ нь ажиллах хүчний 82 хувийг бүрдүүлж байгаа юм.


Хөдөлмөр эрхлэгчдийг эдийн засгийн үндсэн салбараар хувааж үзвэл үйлчилгээний салбарт хамгийн олон 616 мянган хүн ажиллаж байна. Харин хөдөө аж ахуйн салбарт 298 мянга, үйлдвэрлэлийн салбарт 247 мянган хүн ажиллаж байгаа ажээ. Дотоодын хөдөлмөрийн зах зээлд тулгарсан гол хүндрэл нь нарийн мэргэжлийн, чадварлаг боловсон хүчний хомсдол гэж бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ын удирдлага хэлж байсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.