Монгол Улсын төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн биржид гарч, нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр бэлдэж буй талаар Хонконгийн хөрөнгийн биржийн эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор хөрөнгийн биржид гарах бичиг баримт, андеррайтер сонгох зэрэг шаардлагатай бичиг баримтуудаа хангахаар зөвлөх авч ажиллуулж байгаа аж. Түүнчлэн IPO гаргахад оролцоотой компаниудтай үйл явцын тухай ярилцаж байгаа гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард "Эрдэнэс-Тавантолгой” Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч гурван тэрбум ам.долларын IPO босгохоор тохиролцсон юм. Хэдийгээр Монголын Хөрөнгийн биржтэй Лондонгийн хөрөнгийн бирж хамтын ажиллагааны гэрээтэй байсан ч эцсийн дүндээ Хонконгийг сонгосон билээ.
Хонгконгийн хөрөнгийн бирж 2018 онд 32.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгосон бол энэ оны эхний есөн сарын байдлаар 20.4 тэрбум ам.доллар босгоолд байна. "Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.1 сая тонн нүүрс олборлож, 2.1 их наяд төгөргийн борлуулалт хийжээ. Харин 677 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан билээ.
Сэтгэгдэл