Олимпийн эрх авах тэмцээнийг цуцалжээ


Олимпийн эрх авах тэмцээнийг цуцалжээ

 

"Токио-2020" олимпийн наадмын боксын тэмцээнийг Олон улсын сонирхогчдын боксын холбоо биш ОУОХ-ноос зохион байгуулж байгаа билээ. Ази, Номхон далайн бүсийн олимпийн эрхийн тэмцээн ирэх сарын 3-14-нд Хятадын Ухань хотод болох байсан. Гэвч Хятадын Ухань хотод коронавирусын халдвар тархсантай холбогдуулан, тэмцээнийг цуцаллаа.

ОУОХ-ноос өнгөрсөн жил 2020 оны олимпийн эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг баталсан. Үүнд Ази, Номхон далайн бүсийн олимпийн эрхийн тэмцээн ирэх сарын 3-14-нд Хятадын Ухань, Африкийн олимпийн эрхийн тэмцээн ирэх сарын 20-29-нд Дакар /Сенегал/ Европын эрхийн тэмцээн гуравдугаар сарын 13-23-нд Их Британи, Лондон Америк тивийн эрхийн тэмцэнн гуравдугаар сарын 26-ннас дөрөвдүгээр сарын 3-нд Аргентин, Буэнос-Айрест болно. Дараа нь тавдугаар сарын 13-24-нд Парист Олимпийн эрхийн дэлхийн тэмцээн болж, эрхээ авч чадаагүй тамирчид оролцох юм.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Туул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.