Луврын музей хаагдав


Ням гарагийн өглөөнөөс эхлэн Луврын музей хаалгаа барилаа. Музейн төлөөлөгчийн хэлснээр Луврын захиргаа коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар цуцлах болжээ. Бямба гарагт Францын Засгийн газраас таван мянгаас илүү хүн нэг дор цугларах арга хэмжээ, танхимыг хаах шийдвэр гаргасан юм. Сүүлийн мэдээгээр тус улсад коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо 100-д хүрч, хоёр хүн нас бараад байгаа юм.

С.Үлэмж 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.