Төр мэдээллийн агентлагийн захирал, Сэтгүүлч Б.Шүрэнцэцэгийн хөтлөн явуулж уг нэвтрүүлгийн анхны зочноор тив дэлхийд нэр алдраа дуурсгасан олон сайхан аваргуудыг өвөр дээрээ өсгөсөн нэгэн ачлал буянтай ижий оролцсон нь Хадын Пүрэвбадам байлаа.
Х.Пүрэвбадамыг Монголчуудын хайрлаж хүндэлдэг Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Д.Дагвадорж, Монгол улсын аварга, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын ээж, Монгол улсын заан, Гавъяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн гэргий гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй биз ээ.
Ижий аавынхаа сургаалиар амьдралынхаа зам мөрийг тэгшилж яваа Х.Пүрэвбадамын ажил амьдралын урт замнал 25-р бааз бөгөөд энд л Д.Долгорсүрэнгийн гэр бүлийн хос багана бий болж, энд л том хүү Д.Сугаррагчаа, Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар өсөн торниж, Тээвэрчний гэр бүлийн амьдрал буцалжээ.
Ингээд түүний амьдралын нандин дурсамж, эх хүний хатан ухаан, эмэгтэй хүний торгон мэдрэмж, элгэн үрсийн сэтгэлдээ тээж явдаг үгсийг өгүүлсэн ЭЭЖ нэвтрүүлгээр аялацгаая.
Сэтгэгдэл