Англид бясаанаас болж зүүн өмнөд хэсгийн галт тэрэгний үйлчилгээг түр зогсоожээ


Англид бясаанаас болж зүүн өмнөд хэсгийн галт тэрэгний үйлчилгээг түр зогсоожээ

 

Английн зүүн өмнөд рүү чиглэлтэй хэд хэдэн галт тэрэгт бясаа илэрсэнтэй холбоотойгоор үйлчилгээг түр цуцалжээ.

Бясааг есдүгээр сарын 22-нд үндсэн шугамын үйлчилгээнд явж байсан галт тэрэгнүүдээс илрүүлсэн байна. Үүний дараа тус чиглэлийн зарим үйлчилгээг зогсоосон бөгөөд галт тэрэгнүүд Баттл, Танбридж Уэллс, Севэноакс зэрэг суурингаар дамжин өнгөрдөг аж.

Тус галт тэрэгний компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, ийм төрлийн мэдээлэл хүлээн авсан тохиолдолд тухайн галт тэргийг үйлчилгээнд буцаан оруулахаас өмнө нарийн шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авдаг байна.

Ихэнхндээ орны гудасны завсар амьдарч, хүний цусаар хооллодог жижиг шавж болох бясаа нь хувцас, цүнх болон бусад эд зүйлээр дамжин тархах боломжтой тул нийтийн тээврийн хэрэгслээс илэрсэн тохиолдолд халдвар тархахаас сэргийлж цэвэрлэгээ, ариутгал хийх шаардлагатай байдаг аж. 

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.