Хувьцааны мөнгөөрөө архидсан гэр бүл амиа алджээ


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд уржигдар зам тээврийн ноцтой осол гарчээ. Сумын байгаль хамгаа­лагч залуу согтуугаар авто­машин жолоодож яваад нэг гэр бүлийн аминд хүрсэн байна. Хохирогчид ч согтуу байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчид хувьцааны 100 мянган төгрөгөө аваад хэсэг хүмүүстэй архидан согтуурчээ. Уржигдар шөнө тэд архи нэмж худалдаж авахаар дэлгүүр орох замдаа автомашинд дайруулсан байна.

Эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд өөд болжээ. Хохирогчид гурван хүүхэдтэй байжээ. Одоогоор хэрэгтнийг цагдан хориод байгаа гэнэ. Орон нутагт архи худалдаалах цэгүүд хяналтгүй, замбараагаа алдсанаас архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байгаа талаар албаны эх сурвалж онцлов. Архинаас үүдэлтэй хэргийн нэг тохиолдол Алтанбулагийнх болж байна.

Б.ЗАЯА

 Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.