Улаанбаатар хотод өчигдөр бороо, цас холилдон орж, шуурсны улмаас замын
халтиргаа гулгаа ихэссэн. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол маш
ихээр гарч, замын цагдаагийнхны ажил ихэссэн байна.Өнөөдөр өглөө гэхэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Хөдөлмөрийн биржийн өмнөх зам дээр дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд Чингисийн өргөн чөлөө хоёр талдаа түгжирч, ачаалал нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл