БНСУ-ын сөрөг хүчний удирдагч уучлалт гуйв


 

Өмнөд Солонгосын сөрөг хүчин болох Ардын эрх намын түр удирдагч Ким Чонг-Ин 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхийлөгч асан Паг Гынь-Хе, И Мён-Баг нарыг авлигын хэрэгт холбогдсон явдалд албан ёсоор уучлал гуйжээ.

Үндэсний Ассамблейн хэвлэл мэдээллийн хуралд "Ерөнхийлөгч асан хоёр хүн нэгэн зэрэг хоригдож байна. Би өнөөдөр иргэдээс чин сэтгэлийн уучлал гуйхаар энд зогслоо.” хэмээн Ардын эрх намын түр удирдагч Ким Чонг-Ин мэдэгдэв.

Ерөнхийлөгч асан Паг Гынь-Хе нь 2016 оны 12 дугаар сард өөрийн үнэнч туслах Чой Сун-Силтэй хамтарсан авлигын сүлжээг ашиглан бизнес эрхлэгчдээс олон сая ам.долларын хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан авлигын гэмт хэрэгт буруутгагдаж 20 жил хоригдох ял сонссон байна. Түүний өмнөх Ерөнхийлөгч асан И Мён-Баг нь мөн адил хэд хэдэн авлигын хэрэгт холбогдож 17 жил хоригдох ял сонссон юм.

"Ерөнхийлөгчийн харьяалагдах улс төрийн нам нь улс орныг зөв удирдан чиглүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллах үүрэг, хариуцлагатай юм. Манай нам тухайн үед эрх баригч нам байсан боловч энэхүү үүргийг биелүүлж чадаагүй. Ерөнхийлөгчийн буруутай үйл ажиллагаа нь мөн адил эрх баригч намын алдаа болно.” хэмээн Ким Чонг-Ин мэдэгдсэн байна.

Консерватив нам авлигын асуудалтай холбогдож, олон нийтийн дунд нэр хүндээ алдсанаас шалтгаалж Ерөнхийлөгч Мүнь Жэ-Инь 2017 оны 05 дугаар сард Ардчилсан намаас сонгогдсон билээ. Ардчилсан нам нь мөн адил парламентын сонгуульд амжилттай оролцож 300 суудлаас 180 суудал авсан юм.

Эх сурвалж: upi.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.