ХАМГИЙН БОСС ЭРЭГТЭЙ БОЛОН ЭМЭГТЭЙ ОРДУУД


 
Одон орон судлаачид эрэгтэй болон эмэгтэй тус бүр 3 зурхайн ордуудыг босс шинж нь бүрдсэн хүмүүс байдаг гэж тодорхойлжээ.Тэд хэн ч байсан ажилтантайгаа харьцаж байгаа юм шиг их зан гаргана!


Эмэгтэйчүүд  1. Хилэнц – Дуу цөөтэй Хилэнцийг ойлгох амархан биш. Тэд шударга шулуун зантай, гэхдээ үүний зэрэгцээ төлөвлөгөөтэй байдаг хүмүүс. Хилэнцүүд өөртөө болон хүч чадалдаа итгэдэг. Тэд хүслээ гүйцээхийн тулд шаардлагатай зүйлсийг хийхээс буцахгүй. Үүнд харгис, хэрцгий байдал ч бас хамаатай. Хилэнцүүд өөрийнхөө зөв гэж бат итгэсэн үедээ, босс зан чанар гаргадаг бөгөөд үүнийгээ тэд бусдыг доромжилж байна гэж огтхон ч боддоггүй.  2. Хонь – Босс зан чанарыг тэдэнд байгалиас заяасан гэж хэлэхэд буруудахгүй. Тэд өөрийнх нь төлөвлөгөөг нураахад хүргэсэн амьтай болон амьгүй бүх зүйлсийг тэвчиж чаддаггүй. Хонинууд өөрийн хувийн ашиг сонирхлоо хамгаалдаг бөгөөд энэ үед, бүдүүлэг болон өөрийнхөөрөө хандахаас эмээх нь юу л бол. Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд төрөлхийн удирдагчид учир үүрэг хариуцлагыг дээд зэргээр ухамсарлана. Тэднийг сонсож, үнэлэх үед, тэдэнд маш их таатай санагддаг.
3. Мэлхий – Ичимхий болон халамж анхаарал сайн тавьдаг Мэлхийнүүд эмзэг, яагаад гэвэл тэд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс юм. Үүний зэрэгцээ тэд яг юу бодож санаж байгаагаа нууцалдаг бөгөөд зорилгодоо хүрэх хүртлээ бусдад үнэн нүүр царайгаа ховорхон харуулна. Тэднийг юу ч хойш нь татаж чадахгүй – доромжлол, хууран мэхлэлт, ятгалт болон хүлээлт гэх мэт. Мэлхийнүүдийн босс зан чанар харьцангуй зөөлөн санагдах боловч, тэд энэ занг гаргах ёстой гэж үзсэн л бол эргэж буцахгүй. Гэхдээ тэд яг Хилэнцүүд шиг сайн санаж, босс зан гаргадаг.
  Эрчүүд  1. Мэлхий – Энэ ордын эрчүүд амьдралд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ихэнхдээ тэд оюун санаандаа захирагдаж, үйлдэл хийдэг. Зөөлөн бас түшигтэй Мэлхийнүүд зарим нэг зүйл өөрийнх нь бодож санаснаар болохгүй болоход, өөр хэн нэгэн болж хувирна. Тэд үл ялиг хартай хүмүүс учир хайр сэтгэл нь аюулд ороход, хэнд ч босс зан гаргахыг үгүйсгэхгүй. Энэ үед тэд буруу хандлага гаргаж байгаагаа мэддэг ч, юу ч тэднийг зогсоож чадахгүй.  2. Үхэр – Үхрийн ордын эрчүүдийн гол онцлог шинж бол зөрүүд зан чанар. Тэд тав тух болон амар тайван байдлыг эрхэмлэнэ. Үхрүүдийн хийж буй бүх үйлдэл болгоомжтойгоор төлөвлөгдсөн байдаг бөгөөд цаг хугацааг нарийн ашиглахыг эрхэмлэдэг. Ямар нэгэн зүйл болохгүй болоход тэд "би хэлсэн шүү дээ..” гэж өгүүлбэрийг эхэлнэ. Өөрчлөлттэй нүүр тулгарах үедээ зөрүүд зангаа жинхэнэ утгаар нь ил гаргана. Гэхдээ ялгаатай нь гэвэл: тэдний тогтвортой байдал ямар ч үед тэнцвэрийг хангаж байдаг.  3. Ихэр – Ихрүүд анхаарлын төвд байх дуртай бөгөөд үргэлж өөрийг нь дөвийлгөж, сайшаан магтаж байдаг хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэхийг хүсдэг. Эмэгтэйчүүд болон ажлын хамтрагчидтай үүсгэх харилцаанд, тэд үргэлж өөрийнх нь зөв байхыг тулган шаардана. Мөн мэдээж хэрэг тэдэнд өөрийнх нь тав тух юу юунаас илүү чухал. Босс зан гаргах нь тэдэнд илүү эрч хүч, эерэг хандлагыг бий болгодог.

 

 
Эх сурвалж: Duuren.info

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.