АТГ бөхчүүдээс авлигын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авч эхэллээ


АТГ бөхчүүдээс авлигын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авч эхэллээ

 

Бөхчүүд нэгэндээ авлига өгч, улсын цолонд хүрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, багагүй шүүмжлэл дагуулаад байна. Тухайлбал, авлигын асуудалтай нэр холбогдсон Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нараас АТГ-ын мөрдөн байцаагчид тайлбар мэдүүлэг авсан тухай эх сурвалжууд онцолж эхэллээ. 
 
       Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын таваанд 16 бөх улсын цолны болзол хангасан. Тодруулбал: 
 
• Аймгийн арслан Х.Оргилболд
• Аймгийн арслан Г.Бадрах
• Аймгийн арслан Э.Нямаа
• Аймгийн арслан О.Түмэн
• Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
• Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл
• Аймгийн арслан Б.Мижидсүрэн
• Аймгийн арслан Э.Сумьяабат
• Аймгийн заан Ц.Бямба-Отгон
• Аймгийн заан Э.Энх-Амгалан
• Аймгийн заан Б.Түвшинтөгс 
• Аймгийн заан Э.Батмагнай 
• Аймгийн арслан Н.Хүрэлсүх
• Аймгийн арслан Ө.Батзул
• Аймгийн арслан Б.Лхагвадорж
• Цэргийн арслан М.Лхагвагэрэл нар улсын цол нэмсэн. 
 
Хэрвээ олон нийтийн сүлжээ, зарим цахим сайтад нийтлэгдсэн "Улсын цол нэмсэн бөхчүүдийн авлига, найрааны асуудлаар АТГ-аас шалгаж эхэллээ" гэх мэдээлэл үнэн бол дээрх 16 бөх ч шалгагдах бололтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.