П.Батхүү агсны дүү Д.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны зээлээр ХУВИЙН ЗЭЭЛЭЭ хаажээ


П.Батхүү агсны дүү Д.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны зээлээр ХУВИЙН ЗЭЭЛЭЭ хаажээ

 

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. 

 

Өнөөдрийн сонсголын төгсгөлд Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээлийн асуудлыг авч хэлэлцэж байна. Дээрх зээлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны Газар тариалангийн бодлогын газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Төрийн банкыг төлөөлж Э.Батбаяр, Б.Амарсанаа, А.Ганбаатар нар хүрэлцэн иржээ.

 

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжихээр Хөгжлийн банкны эх үүсвэрээс 3 банкаар дамжуулан 833 зээлдэгчид зээл олгосон байна.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр Орхонтариа Сэлэнгэтариа, Эгтариа гэсэн гурван компаниар дамжуулан Пүрэвийн Бат-Эрдэнэ гэдэг хүн зээл авсан байна. Зээлийн зарцуулалт зориулалтын бус. Энэ хүн бол УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан П.Батхүү агсны дүү П.Бат-Эрдэнэ гэдгийг онцоллоо. 

 

Тэгвэл энэ мэдээллийг тодруулахад Хөгжлийн банкны эх үүсвэрээс ХААН банкаар дамжуулан Орхонтариа Сэлэнгэтариа, Эгтариа компаниуд зээл авсан байдаг. 

Ингэхдээ Сэлэнгэ тариа ХХК 1,5 тэрбум төгрөгийн зээлийг ХААН банкаар дамжуулан авсан байна. Сэлэнгэ тариа ХХК нь 1,5 тэрбум төгрөгийн зээлээсээ 2021 нэгдүгээр сарын 4-ний өдөр П.Бат-Эрдэнийн ам.долларын зээлийг 361,4 сая төгрөгөөр буюу 118 мянга ам.долларын зээлийг төлж хаажээ /Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 хөтөлбөрийн хүрээнд тавигдсан нэг шаардлага бол газар тариалангийн чиглэлээр өмнө нь авсан зээлээ төлж болох ба зөвхөн 2020 онд авсан байх шаардлага тавьсан байдаг/.

 

Харин Эгтариа, Орхонтариа компанид тус тус 750 сая төгрөгийн зээл олгосон байна. 

 

http://www.shuud.mn/a/547906


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.