Дархан-Уул аймгийн Орхон өртөөнд галт тэрэг осолджээ.
Тодруулбал, өнөөдөр Орхон өртөөнд барилгын материал тээвэрлэж явсан зүтгүүр унаж, найман вагон осолджээ. Ослын газарт Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Төмөр замаас Ажлын хэсэг гарган шалгаж байна. Одоогийн байдлаар ослын дүгнэлт, хохирол тодорхойгүй байна.
Сэтгэгдэл