Өнгөрсөн хугацаанд "Чингис”, "Самурай” бондын гэрээ болон мөнгөний
зарцуулалтыг ард олонд vзvvлж, ил тод болгох асуудлаар УИХ дахь МАН-ын
бvлгийн ажлын албаны зөвлөх Г.Өнөрбаяр болон бусад намууд Засгийн газарт
шаардлага хvргvvлж байсан.
Тодруулбал, Г.Өнөрбаяр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бондын
зарцуулалтын талаар сvvлийн vед нэлээд зөрvvтэй мэдээлэл хэвлэлээр гарах
болсон. Бас олон нийт ч бондын мөнгө хаана, яаж зарцуулсныг асууж
сураглаж эхэллээ.
Тийм учраас асуудлыг нэг тийш болгож, ойл-голтын зөрvvг арилгаж,
мэдээллийг ил тод болгох шаардлага тавьсан. Бидний шаардлагын дараа
Хөгжлийн банкнаас бондын мөнгөний зарцуулалтын талаар тодорхой
хэмжээгээр мэдээлж л байна.
Энэ нь сайн хэдий ч тайлан нь хангалтгvй байгаа юм. Бондын мөнгийг 10
том төсөлд зарцуулж эхэлсэн. Гэхдээ задаргаа нь байхгvй. Энэ 10 том
төсөл гэдэгт яг ямар ажлууд багтсан, хэчнээн аж ахуйн нэгж орсон нь
мэдэгдэхгvй байна. Уг нь бондын хөрөнгөөр ажил гvйцэтгэсэн аж ахуйн нэгж
болгоныг нэг бvрчлэн зарлах хэрэгтэй. Тvvнээс биш нэгдсэн том дvн
тавьчихаад цааших мэдээлэл нь нууц гэвэл ард тvмнийг хуурсан хэрэг
болно” хэмээж байсан юм.
Үүний дагуу Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын гишvvн
Г.Энх-Амгалангаар ахлуулсан таван хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг дээрх
бондын vйл ажиллагааны зарцуулалтыг хянаж, шалгалт хийсэн ч одоогоор
тодорхой хариуг олон нийтэд өгөөгvй байгаа.
Учир нь Хөгжлийн банкыг шалгаж байгаа шалгалтын ажилд маш их цаг зав,
хvч хөдөлмөр орж байгаа тул сайн нягталсны дараа нийтэд ил болгоно гэх
мэдээллийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Г.Энх-Амгалан манай сонинд
өгсөн ярилцлагадаа дурьдсан.
Манай улс "Чингис” бондын хvvгийн төлбөрт 2013 онд 98.9 тэрбум төгрөг
төлжээ. Энэ нь ердөө хvvгийн төлбөрт өгсөн дvн. Харин vндсэн төлбөрийг
2017 оноос төлж эхлэх юм. "Чингис” бондын мөнгөөр "Авто зам” тавьж,
"Гудамж” төсөл, "Тавантолгойн цахилгаан станц”, "Эгийн голын усан
цахилгаан станц” гээд дэд бvтэц, төмөр замын төсөлд зарцуулахаар олон
зvйлийг төлөвлөсөн байсан.
Тэгвэл "Чингис бонд”-ын хөрөнгөөс Эдийн засгийн хөгжлийн сайд асан
Н.Батбаярт "Гудамж” төслийн 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой
хэмээн 200 сая ам.доллар гаргаж өгсөн байдаг юм.
Тухайлбал, төслийн ажил эхлэж байсан 2013 онд 1 ам.доллар 1600
төгрөгтэй тэнцэж байсан гэж vзвэл 200 сая ам.доллар ойролцоогоор 320
гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Манай улсад нэг км автозам барих
жишиг vнэ орон нутагт 650 сая, харин нийслэлд 810 сая төгрөг байхаар
тооцдог юм билээ. Тэгэхээр 122 км хурдны замын ажилд 122 тэрбум төгрөг
зарцуулах нь боломжтой гэсэн үг.
Нийт хөрөнгөөс хурдны зам барих 122 тэрбум төгрөгийг хасахаар vлдсэн
200 орчим тэрбум төгрөгийг 33 уулзварт зарцуулахаар болж байна. Ингэхээр
нэг уулзварт ойролцоогоор зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулна гэсэн
vг. Гэтэл нэг уулзвар засч, сайжруулж, шинээр тавихад сайндаа л хоёр км
автозам барьдаг аж.
Өөрөөр хэлбэл, автозамын жишиг vнээр бол нэг уулзвар барихад 1.7 тэрбум
орчим төгрөг, тухайн vеийн бараа материалын vнэ ханш өссөн тохиолдолд
ихдээ л хоёр тэрбум төгрөг зарцуулах боломжтой тооцоо гарч байгаа
гэдгийг учир мэдэх хvмvvс хэлж байсан юм. Тухайлбал, 2013 онд олны
нэрлэж заншсанаар хорооллын ахуйн vйлчилгээний зvvн урд уулзвар болох
"Минж плаза”-гийн өмнөх дөрвөн замын 1830 ам.метр талбайг зассан.
Энэхvv зам нь хоёр километр хvрэхгvй гэсэн vг. Тиймээс л Монгол Улсын
хэмжээнд мөрддөг зам барих жишиг vнээс дөрөв дахин давсан их хэмжээний
мөнгө ямар хяналт, тооцоо судалгаатайгаар замын ажилд зарцуулагдсан бэ
гэх нийт задаргааг ил болгооч гэдэг хvсэлтийг олон нийт тавиад буй юм.
Өөрөөр хэлбэл, "Гудамж” төслийн зарцуулалтын нэгдсэн мөнгөн дvнг бvхэлд
нь биш задаргааг нь олон нийтэд дэлгэж уг төсөлд ямар компани хэдэн
төгрөгөөр санхvvжилтээр аль уулзварыг хийсэн. Гэрэлтvvлгийг нь хэн,
хэдэн төгрөгөөр гэрээлж хийж, гvйцэтгэсэн гэх зэрэг задаргааг ил
болгохыг шаардаж буй юм. Тиймээс л "Гудамж” төслөөс мөнгө авсан
компаниудын эргэн төлөлтийг олон нийтэд ил болгох нь зайлшгvй асуудал юм
аа. Учир нь 2017 оноос эхлэн бондын зарцуулалтад өдөрт 500 сая
ам.долларыг манай улс шууд өгөх хуваарьтай.
Бондын мөнгөнөөс 90 сая төгрөг авч судалгаа хийсэн
Бас нэгэн анхаарал татсан зvйл нь "Гудамж” төслийн шилэн дансанд
ганцхан ширхэг гvйлгээ хийсэн баримт байдаг юм. Энэ нь нөгөө дуулиан
шуугиан тариад байсан алдарт 90 сая төгрөгийн Европ дахь зардал.
Тодруулбал, тус төслийн долоон хvн Европын 10 орноор судалгаа хийхдээ 90
сая төгрөгийн зардал гаргаснаа шилэн дансандаа бичжээ. Гэхдээ уг 90 сая
төгрөгийг ямар зvйлд, юуны учир зарцуулснаа тодорхой бичээгvй.
Харин бидэнд олдсон мэдээллээр долоон хvний тийзний vнэ 20.6 сая
төгрөг, зочид буудалд 40 орчим сая төгрөг, зам хоногт 13 орчим сая
төгрөг, хот хоорондын зардалд 20 сая төгрөг, нийт 90 сая төгрөгийг
"Чингис” бондоос зарлагдаж, гадаадын орноор "аялан” судалгаа хийсэн нь
тодорхой болоод байна.
Уг нь "Гудамж төсөл” нь өөрөө "Чингис” бондын эх vvсвэрээс санхvvждэг.
Зохих дvрэм журмын дагуу хэрэгжvvлсэн бvтээн байгуулалтын ажлуудыг
Хөгжлийн банк өөрийн давхар шалгуураар хяналт тавьсны vндсэн дээр
санхvvжvvлэх ёстой. Гэтэл гадаадын орноор зөвхөн судалгаа хийхийн тулд
90 сая төгрөг vрсэн нь зориулалтын мөнгийг өөр зvйлд зарцуулжээ гэж
харагдаад байгаа юм. Тэгэхээр "Гудамж” төслийн тайлан "Но-той, ноцтой
юу?
Р.Саруул
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Сэтгэгдэл