Ээдрээт эрийн хоёр алхам


Ээдрээт эрийн хоёр алхамБ.Цогзаяабаатар
 
Энэ хэдэн хоногт дэлхий ч Монгол ч ээдэрч будилж байна. Ийм ээдрээн дунд Н.Энхбаяр ч бас л ээдэрч мунгинаж явна. АТГ түүнийг ангуучилж арай дуусаагүй. Н.Энхбаяр АТГ хоёр урьдын ерөөлтэй "учралт” нөхөд бололтой. Намын нь гол хүмүүсийн нэг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүний хэрэгтэй холбогдуулан МАХН-ын даргынх нь хувьд мань ээдрээтийг АТГ-т дууджээ. Бас улстөрийн хамтрагч ЭМ-ийн сайд асан Н.Удвалыг нь дуудсан аж. Тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, уг мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэхийг тодруулжээ. Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийнх нь талаар мэдүүлэг авсан гэнэ. Ийнхүү Н.Удвалтайгаа АТГ-т очсон бол манай улсад суугаа Францын Элчин сайдын яаманд улс төрийн анд Ц.Шаравдоржтойгоо очин ёсыг гүйцэтгэжээ.Тэр нь Парист болсон террорист халдлагаар 180 гаруй хүн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлэн, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан явдал юм. Энэ үеэр Н.Энхбаярыг Францын Элчин сайдын Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвски хүлээн авч уулзжээ.Эл цаг үеийн ээдрээт баатар тэрбээр "мухлагаас мухлаг руу дүүлж явна " гэдэг шиг л Н.Удвалтайгаа, Ц.Шаравдоржтойгоо үйлээс үйлийг хагасалж явна уу даа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.