Замын-Үүд дахь Гаалийн байцаагчдыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат нарыг бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдж эхэлжээ. Тэд хуйвалдаж, гаалиар оруулж ирсэн их хэмжээний тавилгын гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, үүнийхээ хариуд авлига авсан байж болзошгүй хэмээн үзэж буй. Ч.Насанбатын хувьд ГЕГ-ын дарга О.Ганбатын баруун гарын хүн гэгддэг бөгөөд хоёр удаа ерөнхий газрын даргаар сонгогдохдоо Ч.Насанбатыг даргын албан тушаалд томилсон гэх юм билээ.
О.Сайхан
Сэтгэгдэл