СЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдвар авсан тохиолдол өнөөдөр нэмж бүртгэгдсэнгүй. Вирусийн гаралтай уг өвчнөөр нас барагсдын тоо ч 35 хэвээр байна.Энэ вирусийн халдвар авагсдын тоо өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас хойш өөрчлөгдсөнгүй. Тодруулбал, 186 хэвээр байгаа юм. “MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн амьсгалын замын гаралтай өвчин бөгөөд дэлхийн хэмжээнд 530 хүнийг амийг аваад байгаа билээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл