Өмнөд Солонгост хэн нэг хувь хүний эсрэг сөрөг сэтгэгдэл онлайн орчинд бичдэг хүмүүсийг олж илрүүлэх бизнес сүүлийн үед нэлээд ашигтайд тооцогдож, эрэлт ихтэй байна.
Одоогоор тус улсад нийт 20 орчим компани ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо бий. Эдгээр компаниуд хувь хүний захиалгаар томоохон вэбсайтуудын сэтгэгдлийн хэсгийг 24 цагийн турш тусгай программын тусламжтай хянаж, тэр хүний тухай сөрөг сэтгэгдэл нийтлэгдвэл илрүүлдэг байна.
Үүнийхээ дараа IP хаяг зэрэг бусад ул мөрөөр нь сэтгэгдэл бичигчийг хайж олоод цагдаагийн байгууллагад мэдэгддэг ажээ.
Дээрх компаниудын мэргэжилтнүүд 10 сэтгэгдэл бичигч тутмын долоог нь амжилттай илрүүлж чадаж байгааг эх сурвалж баталсан байна.


Сэтгэгдэл