С.Энхболд: Наадмаар барилдах бөхчүүд, харваачдаас шинжилгээ авч байгаа учир эрсдэл бага


С.Энхболд: Наадмаар барилдах бөхчүүд, харваачдаас шинжилгээ авч байгаа учир эрсдэл бага 

Засгийн газрын өнөөдөр ээлжит бус хуралдаанаар 2021 оны Улсын төсөвт тодотгол хийж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Төсвийн тодотголд орсон эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг С.Энхболд сайд тодруулан мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Наадмаар барилдах бөхчүүд, сур харваачид халдвар авахгүй, бусдад дамжуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ тал дээр ЭМЯ-наас ямар арга хэмжээ авч байгааг тодруулахад,

Наадамд оролцох уран бүтээлчид болон бөхчүүд, сур харваачдыг тогтмол шинжилгээнд хамруулж, халдвар хамгаллын дэглэм мөрдүүлж байгаа учир эрсдэл бага гэж үзэж байна гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.