Газрын тосны үнэ буцаад өсөж эхэллээ


Газрын тосны үнэ буцаад өсөж эхэллээ

 

Дэлхийн зах зээл дээр газрын тосны жишиг үнийг тогтоодог WTI, Brent төрлийн газрын тосны үнийг танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар WTI төрлийн газрын тос 70.09 ам.доллар, Brent төрлийн газрын тосны үнэ баррель тутамдаа 73.53 ам.доллар байна. Коронавирусийн омикрон мутаци гарснаас хойш газрын тосны үнэ 80 ам.доллароос 68 болтлоо буурсан ч эргээд сэргэх хандлага харуулж буй.

Монгол улс боловсруулсан газрын тосыг импортоор авч дотоодын шатахууны хэрэгцээг хангахдаа дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж үнээр тооцоолон авах тухай УУХҮЯ-аас мэдээлж байсан удаатай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.