Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулжээ


Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулжээ

 

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр буюу  хоёрдугаар сарын 10-ны 10:00 цагт товлогдсон байв. 
 
Гэвч гэрч Ц.Энхтөр шүүх хуралдаанд ирээгүй, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байна. Тиймээс  шүүх хуралдаанд оролцвол зохих талуудыг оролцуулах шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
 
Харин шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
 
 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.