С.Зоригийн хөшөөг буулгахыг эсэргүүцлээ


 

С.Зоригийн хөшөөг буулгахыг эсэргүүцлээ

 

С.САРУУЛ

Ардчилсан намын 32 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2022.4.3/ төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Мөн энэ үеэр С.Зоригийн хөшөөг буулгаж, суурин дээр нь барилга барихыг эсэргүүцэн мэдэгдэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ "С.Зоригийн хөшөөг болон Ардчилсан намын байрны суурин дээр 21 давхар барилга барина гэх мэт янз бүрийн яригдаж байгаа. Энэ асуудлын хүрээнд би холбогдох банкны захирал Д.Баясгаланд хоёр удаа анхааруулж, ийм зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Өнөөдөр Голомт банкаар овоглосон Д.Баясгалан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ивээл дор байдаг хүн. Эдгээр нөхдүүд энэ байрыг нурааж, суурин дээр нь оффисын зориулалттай барилга барьж, хөшөөг зайлуулна гэж ярьж байна. Ийм зүйл болохгүй, гаргуулахгүй гэдгээ би албан ёсоор мэдэгдэж байна. Тийм ч учраас өнөөдөр зориуд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг хийж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.