Ажлаа авсан цагаасаа хойш аж ахуй нэгжүүдийг байгаль орчиндоо ээлтэй ажил хий. Орчноо битгий сүйтгэ. Та бидний үр хүүхэд, ирээдүйд үлдэх ногоон орчин, уул, ус, байгаль юм шүү дээ гэж хэлсэн. Холбогдох бичиг сэлтээ хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газар хүргүүлсэн.
Гэтэл дорвитой шийдэлд хүрэлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Үүний нэг жишээ нь Эрхэт капитал гэх компани нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийн төслийн үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр зөвшөөрөгдсөн хэсэгт үйл ажиллагаа явуулахгүйгээр ойн сан бүхий газарт ажил зохион байгуулсан нь дүүргээс гарсан хамтарсан багийн шалгалтаар ил боллоо.
Иймэрхүү асуудалд холбогдох яам, мэргэжлийн байгууллага нь түргэн шуурхай шийдвэр гаргаж ажиллахыг хүсье.
Дархан цаазат газар бүтээн байгуулалт хийх нь дүүргийн Засаг даргын эрх мэдлээс хэтэрсэн асуудал учраас байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах хүсэлтэй хүн бүртэй хамтарч ажиллахад нээлттэй шүү.

Сэтгэгдэл