ЦЕГ: “Лам сүсэгтнээ хүчирхийлсэн” гэх хэргийг шалгаж байгаа


ЦЕГ: “Лам сүсэгтнээ хүчирхийлсэн” гэх хэргийг шалгаж байгаа

 

Нэгэн хийдийн тэргүүн лам сүсэгтнээ удаа дараа хүчирхийлсэн” гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тодруулбал,  Б гэх лам уг хэргийг үйлдэхдээ  иргэний сэтгэцэд нөлөөлөх бодис уулгаж эсвэл уугиулж байгаад дур хүслээ хангадаг, хэргээ нуун дарагдуулахын тулд хохирогчид 50 сая төгрөг амласан ч гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарсан.

Тэгвэл  уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад " "Хүчирхийлэлд өртсөн" гэх эмэгтэйн талаар цагдаагийн байгууллагад гомдол бүртгэгдээгүй. Харин тухайн асуудалд нэр холбогдон ламын зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа.” гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.