Мөргөлдөөн болж буй Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэнийг аюулгүй бүс рүү шилжүүлжээ


Мөргөлдөөн болж буй Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэнийг аюулгүй бүс рүү шилжүүлжээ

 

Мөргөлдөөн болж буй Суданы нийслэл Хартум хотод Монгол Улсын хоёр иргэн байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хартумд байсан хоёр иргэн өчигдөр буюу Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагт НҮБ-аас зохион байгуулсан ажиллагааны хүрээнд автобусаар аюулгүй бүс рүү шилжүүлжээ. Монгол Улсын хоёр иргэн Хартумаас 900 орчим км зайд орших аюулгүй бүс буюу Порт Судан хотод юм байна.

Монгол Улсын хоёр иргэн Порт Судан хотод очсоны дараа бид эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.