ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо


ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

 

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.13/ ээлжит хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, оронд нь Б.Энхсүхийг томилжээ.

Тэрбээр, Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улс /Англи/-д суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ.

Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, ТЕГ-ын Тамгын газрын дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, ТЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.