Өнгөрсөн шөнө 01.00 цаг орчимд БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 50 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 40 настай эмэгтэй хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байна.
Хэрэг гарсан БЗД-ийн 35-р хороо нь СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа аж.
Тиймээс дээрх хороонуудаар баавгай дамжин гүйх магадлал өндөр тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл