Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 2026 оны 03 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд Баяндалай, Мандал-Овоо, Ноён, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сумдад ажиллаж, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцлаа.
Ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Батдорж, Нутгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Батчимэг нар ахалж, ИТХ-ын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, хороод, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.






Сэтгэгдэл