Хашаа байшинг байраар солих нарийвчилсан журам гаргана


Өнөөдрийн байдлаар Буянт-Ухаад борлогдоогүй түрээсийн 200 орчим байр байгаа аж.

 

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын дундуур Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хотын удирдлагуудад "Буянт-Ухаа-2” хорооллоос борлогдоогүй үлдсэн гурван өрөө орон сууцуудыг гэр хорооллын хашаа, байшингаар солих санал тавьсан юм.

 

Эдийн засаг хямарсан  энэ үед нэгэнт баригдаад ашиглалтад орсон орон сууцыг хашаа, байшингаар солих нь зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хамгийн зөв хувилбар гэж талууд үзжээ.

 

Энэ долоо хоногт хуралдах Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа, байшинг байраар солих тухай нарийвчилсан журам гаргахаар болжээ.

 

Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой болгох юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.