
Уг нь нэгдүгээр сарын 5-нд зарлаад байсан сонгон шалгаруулалт ийн хууль бус болсон нь сайд Ц.Цогзолмаагийн эгдүүг хүргэж, Төрийн албаны зөвлөлд бичиг шидэлж суугаа. Гэвч хэргийн учир нь Ц.Цогзолмаа өөрийн хэмээн зөвлөхөөрөө дагуулж ирсэн С.Мөнхбатыг томилуулахаар улайрч байгаа ТӨЗ, шүүхийн шийдвэрийг ч хөндлөн сөрж зогсоод байгаа аж.
Гэтэл Ц.Цогзолмаагийн хүн гэгддэг С.Мөнхбат саяхан дэгдсэн 155 сая төгрөгийн номны шахаанд нэр холбогдоод авсан. Дээрээс "Төрийн албаны зөвлөл надад ямар ч хамаагүй, ямар ч хамаагүй аргаар өөрийнхөө хүмүүсийг томилуулах л болно” гэсэн сайдын яриа намынх нь удирдлагуудын чихэнд хүрч, эгдүүг хүргээд байгаа сурагтай.
Дээрээс нь Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар С.Мөнхөөлэй, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Х.Галсанхүү нарыг жинхлүүлэх шийдвэр гаргуулахаар шахаж байгаа аж. Хэрвээ эдгээр хүмүүсийг жинхлэх юм бол энэ нь Төрийн албаны болон бусад хууль зөрчсөн нилээн том үйлдэл болж, "төрийн нарийнаасаа” сайдын сэнтий ганхах хэрэг болох вий гэж нам дотор нь шивэр авир хийгээд эхэлсэн гэнэ шүү. Мэдээж үйл явдал хэрхэн өрнөхөөс нэлээд зүйл шалтгаалах буй за.
А.Ану
https://www.infomongol.mn/content/read/155902.htm

Сэтгэгдэл