Өвлийн олимпийг хошин үзүүлбэр болгосон хөгжилтэй эр


 

Өвлийн олимпийг хошин үзүүлбэр болгосон хөгжилтэй эр

 

Олимпийн тайзнаа үзүүлбэрээ үзүүлэх гэж тамирчид олон жилийн хөдөлмөрөө зарцуулж, авьяас чадвараа сорьсон тэмцээнүүдэд оролцож, эрхээ авдаг. Тэгвэл 2018 оны өвлийн олимпийн үеэр нэгэн хөгжилтэй явдал болжээ. Тэшүүрийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн уралдаанд түрүүлсэн тамирчдад медаль гардуулах үеэр үзэгчдийн суудлаас 55 настай Марк Робертс хэмээх эр буун ирж, уран гулгах гэж оролдсон байна. Богино ягаан банзал, сармагчны зурагтай дотуур өмднөөс өөр хувцасгүй нүцгэн бүжиглэх түүнийг хараад үзэгчид нир хийтэл инээлджээ. Харамсалтай нь, түүний оролдлого талаар өнгөрч, тайзан дээр хэд хэдэн удаа бүдэрч унасан юм.  

Марк Робертс өмнө нь дэлхийн нэр хүндтэй спортын тэмцээн дээр нүцгэн гарч ирж шуугиан дэгдээж байжээ. Тухайлбал, 2010 онд нохдын шоун дээр муурны зурагтай дотоожтой гарч ирсэн гэдэг. Бүр дотуур өмдгүй тайзан дээр гүйж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан удаатай. Тэрээр 22 орны 562 спортын арга хэмжээг үймүүлсэн юм. Марк "Хүүхдүүд минь намайг энэ тэнэг үйлдлээ зогсоо гэдэг. Тоглолтонд саад хийх зорилго надад байхгүй. Зүгээр л хүмүүсийг хөгжөөх дуртай” хэмээн ярьжээ.

Б.Мөнхтуяа



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.