-
"Гоё сайхан нь хамаагүй хамгийн гол нь сэтгэл"

-
2"Хаа сайгүй Март. Манайд хүртэл Март. 2 настай залуу гэрээ цэвэрлэж чадахгүй ч асгаснаа өөрөө арчиж, хоол хийж чадахгүй ч алим угааж өгөөд, ид ид ид гэж амруу чихэх нь холгүй, чадлаараа л баярлуулж бн. (Зураг дарах гэсэн чинь хурдыг нь гүйцсэнгүй)"

-
3" Чин сэтгэл шингэсэн хамгийн гоё мэндчилгээ"

-
4"Мартын 8-ны ачаар эрхээ эдэлж найз залуугийнхаа нүүрийг будаж хүслээ биелүүлсэн нь"

-
5"Өндөр нам, өргөн бүдүүн, нас намба харгалзахгүйгээр Монголын маань эрчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ биднийхээ төлөө энэ өдрүүдэд зүтгэсээр... 3.18 болтол хичээгээрэй.АМЖИЛТ"

-
6"Март 8-аар аавууд хvvхдээ харсан нь "

-
7"Энийг чинь л март гээд байгаа юм"

-
8"Оюутан нас хамгийн сайхан нь ялангуяа дотуур байрны амьдрал бүр гоё"

-
9"Манай хүний цалин нь буудаггүй гар хоосон орж ирэв ээ. Санаа нь зовсон бололтой хөөрхий наагуур цаагуур гүйгээд л... Би ч цаашлуулаад "Фэйсбүүкээр дүүрэн цэцэг шоколад болсон хүүхнүүд, Атаархахгүй байя гэсэн ч атаархаад байна оо" гэсэн чинь "Тэгнэ шүү дээ хайраа, Өнөөдөртөө фэйсбүүк битгий ор" гэнээ"

-
10"Хиншүү хирвас үнэртсэн Мартын-8ны мэнд"

-
11"Индүү халаагаад тавьчихсан Мартын -8 шдээ гэчихсэн сууж байна"

-
12"Хүү маань ээжээ ээжийн баяр дууссан одоо аавийн баяр болж байна нөгөө цэцэгээ өгчих аавд өгий гэнээ"

-
13"Эгч нар чанга шvv"

-
14Зураг зөвшөөрөлгүй нууцаар авсан болно Уучлаарай Хөөрхөн харагдаад тэссэнгүй Манай аавууд мундаг тэ

-
15"Ээжид нь өгсөн цэцгээр ингээд суучих юм энэ жижигхэн охин."

-
16"Мартын 8-нд бэлэн"

-
17"Мартын бэлэг гэнэ дээ манай найзын"


Сэтгэгдэл