Төр
нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал
гурван өдөр үргэлжилж, түр завсарлаад буй. Шүүх хурлаар нотлох
баримтыг шинжилж хараахан дуусаагүй завсарласан талаар албаны эх сурвалж
мэдээлээд байгаа юм. Өнөөдөр 10 цагаас эхлэх тус шүүх хурал нотлох
баримтыг шинжилж, шүүмжлэх явуулах зэрэг үйл явц өрнөх юм байна. Энд
дурдагдаж буй нотлох баримт, нотлох баримтыг шинжлэх, шүүмжлэл явуулах
зэрэг ойлголтыг хуульд хэрхэн тайлбарласныг дэлгэрүүлэн хүргэе.
Нотлох баримт гэж юу вэ?
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79.1 дэх хэсэгт "Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар гэж
заасан байдаг. Мөн тус хуулийн 79.2. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач
холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн,
яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн
баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл
болон бусад баримтаар тогтоогдоно гэж бий.
Үүний
зэрэгцээ 79.3 дахь хэсэгт Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан
үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх
ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын
хэмжээнд үнэлж болох ба
Нотлох баримтыг хэрхэн шинжлэх вэ?
Эрүүгийн
байцаан шийтгэх хуулийн 261.1.Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг
шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх
дарааллыг баримтална.
261.2. тус тус хүлээнэ.
261.3. Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.
Шүүмжлэл явуулах ажиллагаа гэж юу вэ?
Энэ
нь шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож, хэлэлцүүлэг
явуулах ажиллагаа аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 280.1-т зааснаар
Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан
даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт
тавьж болохгүй аж. Мөн шүүгдэгчийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй юм
байна. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхлүүлж,
улмаар
Таван хавтаст хэрэг хулгайд алдагджээ