Залуус нэгдэж Багануур дүүрэгт 3300 мод тарилаа


 Залуус нэгдэж Багануур дүүрэгт 3300 мод тарилааМонголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа "Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 5 дугаар сарыг "Ногоон” сар болгон зарлаж олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

Үүний нэг томоохон арга хэмжээ болох Багануур дүүрэгт мод тарих өдөрлөгийг энэ амралтын өдөр амжилттай зохион байгууллаа. Мод тарих өдөрлөгт МЗХ-ны гүйцэтгэх хорооны залуус, Багануур дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч гишүүд, Оргил өөд клубынхэн болоод  Эрдэнэ сумын МСҮТ-ийн 150 залуу нэгдэж  "Korean Air” компанийн төгөлд 3300 мод тарьж байгаль дэлхийгээ баярлууллаа.

Энэхүү мод тарих  арга хэмжээг Монголын Залуучуудын Холбоо нь  өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 онд 3500 мод тарьсны 98 хувийн ургалттай байна.

Залуу хүний хийх ёстой гурван үйлийн нэг нь мод тарих гэдэг. Түүнчлэн орчны цэвэр, аюулгүй байдал, нийслэл хотын хөгжилд залуучууд бидний оролцоо хамгаас чухал гэж үзсэн олон олон залуус энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдлаа. Эдгээр залуусын өдрийн хоолыг хилийн цэргийн 0252 дугаар ангийн байлдагчид бэлдэж, хээрийн амттай хоолоор нийт залуусаа дайлсан юм. Мөн Эрдэнэ сумын Залуучуудын холбоо мод тарих аянд нэгдсэн нийт залуусаа хүлээн авч, баярласнаа илэрхийллээ. Залуус мод тарих нэгэн зорилгын дор нэгдсэн хэдий ч  нөгөө талаараа сум, дүүргийн үйл ажллагааг залуучуудад танилцуулсан, хооронд нь нөхөрлүүлсэн, хамтын хүчийг мэдрүүлсэн, хөгжилтэй, дурсамж дүүрэн арга хэмжээ боллоо.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.