Суутнуудын орон
Сумын төвд хэвтэж байгаа архичнаар амьдралыг нь яриулахаар бузрын агуу хүн байсан гэжийнэ. Залуу зандан насандаа "заазуур шиг амьтан амьдралыг буузны мах” шиг татаж байсан л гэж байна. Гэтэл надаа хүнд ярьчих агуу дурсамж нэгч алга. Ямар хүүхэд байхдаа хулгай хийж байсанаа дурсалтай нь биш.
Хүн бүр хүүхдүүдээ агуу амьтан болно гэж дээдэлж шүтдэг болж.Гар далайх нь битгий хэл муухай харахаас цээрлэж ажил мажил хийлгэхгүй чихэр жимс, ая поодоор угжаал хэзээ агуу хүн болох нь гээл хараад суудаг болж. Юу юугүй манай хүүхэд агуу хүн болох нь гээл. Гэтэл би хүүхдүүдээ нусан таглаануудаа сэрээд, босоод тоос сорогчоо асаагаад, аягаа угаагаад, хоёр минутанд амжихгүй бол ороолгоно шүү гэж мэгцэн.
Согуулиар ямар олон агуу хүмүүстэйгээ мэдлээ. Ярьж хэлж байгаа нь ёстой аймаар. Ерөөсөө энэ улсыг шаварт суусан машаан татаж байгаа лугаа түлхээл, татаал, чирээл гараад ирнэ гэж байна. Гэтэл би фоортороо хий эргүүлчээд хээр хонож байх жишээний.
Тээр жил их хуралд дэвшиж байгаа хүнээс "таны хамгийн том дутагдал юу вэ” гэсэн чинь бодоол байгаан. Дутагдлаа олж чадахгүй жаал бодож байсанаа ажлыг барьж авсан бол дуустал нь хийдэг лут дутагдалтай хүндээ би” гэж авдын. Гэтэл би бол дутагдлаа зүгээр огт бодохгүй ярихад асгарийшдээ. Их унтдаг, их унгадаг, их иддэг, их баадаг гээл зүйр үг шиг юм болох жишээний. Төрцөн улсууд их хуралд дэвшдэг юм байна лээ.
Наадмаар бөх үзэж байхад надаас бусад нь бөх мэдээд байх шиг байгаан. Тэр тэрийг амлана, одоо тийм мэх хийнэ. Тэр бөхийн авгайг тэр гэдийн энэ тэр гээл. Түрүүлсэн бөхийг бол бараг л би мэх зааж байлаа, миний гарын шавь, миний нутгийн юм байгаан, аав нь ээж нь манай нутаг гээл. Гэтэл би хамаатнуудаа тойрч архи уугаал тавын даваанд тасрах жишээний.
Твийтэр, фэйсбүүкээр дүүрэн Том Круз, Анжелина Жоли, Күнз, Арийстоотлууд. Царай зүс бие хаа бол тасархай тасархай. Ярьж бичиж байгаа сэдэв нь мань мэтийн дээгүүр нисээстэй. Хүмүүс Фэйсбүүк, Твитэрийг хүнд сайхан харагдах, ухаантай харагдах хэрэгсэл болгож байхад мань мэт нь баас шээс, архи мархиа л бичээстэй.
Хадамж гарсан хүүхэнээ төрцөн агуу амьтан гэж аав нь магтаж байна. Далд утгаараа бол танай хүүг тоохооргүй шахуу тасарцан охиноо танайд хүлээлгэж өглөө.Нэгэнт ийм юм болсон юм чинь одоо яахуу ухааны юм ярьж байх шиг. Гэтэл би 30 хүрэх шахсан дүүгээ хүнтэй суунгуут баярлаад үхэх гэжээлээшдээ.
Манайханы улс төрийн мэдлэг Обама, Путин нараас хол давсан нь сонгуулийн үеэр илт мэдрэгдэх жишээний. Саяны олимпоор бол дэлхийн бүх спортын дүрэм журамыг хамаатнуудаасаа илүү цээжилсэн нь аргагүй бахархал төрүүлж байлаа.
Саяхан ажлаасаа халагдсан найз ярьж байна. Намайг халах ёсгүй байсын. Энэ байгууллагын агуу ажилтан нь би байсан юм. Гол нь захиралтайгаа алалцдаг шударга болохоор намайг халж байгаан гээл. Уг нь манай хүн чинь бурхан шүтдэггүй даргыгаа шүтдэг байсан санагдаад байгаан.
Эмнэлгээр дүүрэн агуу доохтор професорууд.Эрүүл мэндийн салбарыг ингэж хөгжүүлнэ, тэгж хөгжүүлнэ, би Монголд байхгүй агуу ажлуудыг хийсэн хэмээн цээжээ дэлдсэн агуу улсуудтай юм чинь салбар нь лут хөгжиж байгаа байхоо.
Монголд үйлдвэрлэгдэж байгаа бүх архинууд дэлхийн архины олимпоос тувт алтан медааль авсан байна. Бид агуу үйлдвэрлэгчид болжээ. Олимпын алттай архийг ууж байгаа юм чинь бид яаахаараа хүний олимпоос алт авдаггүй юм бэ гээл нэг агуу хүн архи уугаад агсамнаж байна лээ.
Саяхан л агуу олон хэлтэй агуу хүн гэж бодож байсан Арго ахыг одоо захын бацаан л ажилгүй болгож байна гэжийнэ. Бүх хүн дээд сургууль төгсөж англи хэлтэй агуу болж байхад би л ганцаараа шахуу эх хэлээрэй ч зөв ярьж чадахгүй суух жишээний.
Найзуудын ихэнх нь уяач болсон байна. Хэдэн найзуудтайгаа уулзаад архи, хүүхэн ярих гэхээр өөдөөс овъёос, адуу , гүү яриад тамтай юмаа.
Хүүхэнүүдийн бараг ихэнх нь мисс болсон байна. Саяхан нэг хүүхэнтэй тохиолдлыг бэлгийн харилцаанд орсон чинь мисс байсан байна ш дээ. За за энэ духлаа шүү.
Хэзээ билээ гурван сая Чингис сэрлээ гээл нэг хүн хашгираад байсан.Бөөн явж байгаа хүнрүү чулуу аваад шидэхэд агуу Чингисийн толгой дээр онох нь гарцаагүй байна. Ганц Чингисээр дэлхийн талыг эзэлж байсан юм чинь гурван сая Чингисээр бол дэлхийтэй харьцаж доошоо орохгүй сансар огторгуйг эзлэнэ биз айн.Бид агуу юмаа