"Жакарта 2018" Азийн наадам амжилттай үргэожилсээр байна. Өнөөдөр П.Орхон чөлөөт бөхийн 62 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан билээ.
Алтан медалийн төлөө барилдаанд П.Орхон Кыргызстаны Айсулуу Тыныбековаг 11:0 харьцаагаар буулган авлаа.
П.Орхон Монголын багийн 22 дахь, чөлөөт бөхийн 12 дахь Алтан медалийн эзэн болж байна.
Сэтгэгдэл