Авто тээврийн үндэсний төв хот хооронды зорчигч тээврийн үнийг есдүгээр сарын 01-нээс эхлэн тодорхой хэмжээгээр нэмэхээр шийдвэрлэсэн байна. Ийнхүү үнээ нэмэх болсон шалтгаанаа тэд дараахь үндэслэлээр тайлбарлажээ. Үүнд, шатахууны үнийн өсөлт бүрт үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр ирсэн ч тээвэрчид маань иргэдийн нуруунд ачаа болохгүй байх үүднээс зорчигч тээврийн тарифыг нэмэгдүүлэлгүй өдий хүрсэн.
Зам, тээврийн сайдын 2013 оны 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн/км-ийн жишиг тарифыг 45-55 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар заасан хэдий ч өнөөгийн мөрдөгдөж буй тариф нь дээрх жишгээс доогуур тогтоогдсон байдаг аж. Тиймээс судалгаа тооцооллын үндсэн дээр, мөн удаа дараагийн шатахууны үнийн өсөлтөөс хамааран хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдэд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болжээ. Өнөөдрийн байдлаа Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нийт 60 чиглэлд хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлж буй юм.
Сэтгэгдэл