Путин: Барууны хориг арга хэмжээ Орост хохирол учруулж байна


 

Украины асуудлаар ОХУ-ын эсрэг баруунаас авсан хориг арга хэмжээ тус улсын эдийн засагт нөлөөлж буй гэдгийг Германы өдөр тутмын "Bild” хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр Владимир Путин хүлээн зөвшөөрсөн байна.

Олон улсын санхүүгийн зах зээл дээрх бидний боломжийг хязгаарлаж байгаа нь ОХУ-ын эдийн засагт ноцтой хохирол учруулж буйг тэрбээр хэлжээ.

2014 оноос эхэлсэн хориг арга хэмжээг өнгөрсөн 12-р сард Европын холбооноос зургаан сараар сунгасан юм.

Путины хэлснээр хориг арга хэмжээний хамгийн том хохирол эрчим хүчний салбарт нөлөөлсөн гэв.

ОХУ-ын ДНБ өнгөрсөн онд 3.8 хувиар буурч, инфляци 12.7 хувьтай байсан юм.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд Сирид Лалын улс бүлгийн эсрэг агаарын ажиллагаа явуулж эхэлсэн ОХУ тус тэмцэлд барууны орнуудыг Москватай ойртон хамтран ажиллахыг уриалсан.

Есдүгээр сараас эхэлсэн Сири дэх агаарын ажиллагаагаар Лалын улс болон бусад жихади бүлгүүдийг онилж байгаа ОХУ Сирийн ерөнхийлөгч Ассадын үнэнч холбоотон юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.