Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна


Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

 

2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг төрд буцаан авч зуун хувь төрийн өмчит компани болгосон билээ. Оросын харьяанд байсан уг уурхайн 49 хувийг “Монголын зэс” хэмээх хувийн компани худалдан аваад байсан нь ийнхүү төрд хураалгасан юм.

Уг худалдааг хийсэн өртгийг босгохдоо хууль бусаар босгож Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн. Тэгвэл мягмар гарагт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр гишүүн УИХ тогтоолын биелэлтийн тухай ярихдаа энэ талаар гарсан бүх шийдвэр мухардалд орсон гэж хэлсэн. Цэц шийдвэр гаргасан,тэгэхдээ нөхөн олговор өгч байж хураа гэсэн.

Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн тогтоолууд хоорондоо зөрүүтэй гарсан. Аль нэгийг нь биелүүлэх гэвэл нөгөөг нь зөрчих болчхоод байгаа. Ер нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэлэлцэж байхдаа хүртэл энэ тогтоол хууль зөрчих юм байна гэж ярилцаж байсан. Хүний хөрөнгийг хоёрхон нөхцөлд хурааж болно. Нэг бол дайн, онц байдал бүхий нөхцөлд, нөгөө нь хууль гаргаж нөхөн олговор өгч байж хураах юм байна гэж ярьж байжээ гэсэн юм. Энэ бүгдээс харахад, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдлээс гаргаж “Монголын зэс” корпораци-д нь буцаан өгөх болж байх шиг байна.

 

Ө.ТУЛГА

ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.