Түрүүлсэн бөхийг Ланд Крузер-200 автомашинаар шагнана


Түрүүлсэн бөхийг Ланд Крузер-200 автомашинаар шагнанаҮндэсний их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота” компани 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах бөгөөд баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд маргааш буюу долдугаар сарын 09-ний 11:30 цагаас НЗДТГ-ын Б танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.